Эрхүүгийн хурал дээр гурван нэр дэвшигч “унаж”, Д.Ганбатын нэр гарч ирэв
2021/10/15
УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотод болов. Хурлаар УБТЗ-ын даргын томилгоо яригджээ. Манай талаас УБТЗ-ын даргад санал болгосон Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нар унасан” байна.
Тэдний оронд ЗТХ-ийн сайд асан Дангаагийн Ганбатын нэр гарч иржээ. Оросын тал Д.Ганбатыг яаж хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Ганбат нь 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, 2016-2017 онд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс корпораци”-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт 2018 оноос хойш Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хамт шалгагдаж байсан. НПГ-аас яллах дүгнэлт үйлдэхдээ Д.Ганбатын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүх хэргийг нь тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааснаар сураг алдарсан байдаг юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Дамдин-Очир
Иргэн · 2021/10/17
Хэзээнээсээ хулгайч авилгачдаа л дэмжиж ирсэн, одоо ч дэмжсээр л байна. Хурэлсух гуайн шударга ес энэ уу.
Зочин · 2021/10/15
Бас л хужаа , яамаар ч юм дээ
Зочин · 2021/10/15
ЗТХЯаманд байхдаа жинхэнэ авлига цэцэглүүлсэн хүнийг тавивал харин ч мэдээлнэ шүү
Зочин · 2021/10/15
Энэ ланхар луухаан МАН-ын томчуудыг авлигалдаж дээ.
зочин · 2021/10/15
Энэ Ганбат гэгч хужаагийн эрлийзэд монголын хууль үйлчилдэггүй юм байхдаа.
зочин · 2021/10/15
дахиад л хужаа новш гэж.
Зочин · 2021/10/15
өөр нэр цэвэр хүн олдохгүй юм шиг, хэдэн хулгайч луйварчдаасаа л гаргаж ирэх юм. Монгол Улс ингэтлээ боловсон хүчин мэргэжилтэнгүй болчихсон юм уу