Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчиндох мөрийтэй болон гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Цахим орчинд бусдыг залилах гэмт хэргийн тоо өсч байгаа талаар дэд хурандаа Б.Ганчулуун дараах тайлбарыг өглөө.


Тэрбээр, “Мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Сүүлийн хоёр үргэлжилж буй цар тахлын хүндрэлээс болоод цахим орчинд мөрийтэй тоглоомын хууль бус үйлдлүүд ихээр нэмэгдэж байна. Ялангуяа, мөрийтэй тоглоом зохион байгуулах зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2020 онд 56 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 326 хүрлээ.

Энэ төрлийн гэмт хэргээс болоод гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, ББСБ-д байр, машинаа барьцаалан зээлэх авч мөрийнд алдах, залилан үйлдэх зэрэг үйлдлүүд гарч байна. Тодруулбал, мөрийнд мөнгөө алдаад аав, ээж, хамаатан, садангийнхаа эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Мөн аж ахуйн нэгжийн захирал, удирдлагууд мөрийтэй тоглосноор компани дампуурах хүртэл хохирол учирсан.

Одоогоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаад байна. Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр тоглож буй иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй” гэлээ.