Халдварын 1744 тохиолдол илэрч, 16 иргэн нас барлаа
2021/10/21
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1744 тохиолдол /Улаанбаатарт 917, орон нутагт 827/ илэрч, 0-80 гаруй насны 16 иргэн нас баржээ.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 9323
- Хүндэвтэр 6900
- Хүнд 2155
- Нэн хүнд 386 өвчтөн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 18764 иргэний 3522 нь хүүхэд, 1259 нь жирэмсэн эх байна. Гэрийн ажиглалтад 51946 иргэн байна.