Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулахаар товоо зарлаад байгаа билээ. Тус тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 13:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт болох юм.

   Хэвлэлийн хуралд  МУСТА Г.Чинболор тэргүүтэй тоглолтын зохион байгуулагч уран бүтээлчид оролцох бөгөөд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд тоглолтыг сурвалжлах эрхийн мандатыг олгоно. Ийнхүү хэвлэлийн хуралтай холбоотой мэдээллийг 89004147, 86004147 дугаараас лавлаарай.