Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид блокчэйн технологи, сүлжээнд суурилан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, олон талын оролцоо, хэрэглээг хангасан байдлаар хүргэх боломжийг тодорхойлохын тулд блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “Корекс” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

 

сонин mn

 

Санамж бичгийн хүрээнд талууд блокчэйн технологи, сүлжээнд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, блокчэйн сүлжээ байрлах дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран судалгаа шинжилгээ хийж, харилцан туршлага солилцохоор зорьж байна. 

 

Блокчэйн сүлжээ нь  бүх төрлийн өгөгдлийг хамгийн аюулгүй, найдвартай, ил тод хадгалдаг тархмал (decentralized) бүртгэлийн сан бөгөөд дижитал шилжилтийн бусад гол технологи болох их өгөгдөл, зүйлсийн интернэт, хиймэл оюун ухааны адилаар өмнө нь байгаагүй цоо шинэ боломж, бодит үр ашгийг бүхий л салбарт авчирч, олон улсад хэрэглээ нь эрчимтэй нэмэгдэж байгаа юм.