Эмч, сувилагч нарыг 11 цаг барьцаалсан этгээд амиа алджээ
2022/01/28
Япон улсын Сайтама мужийн Фүжиминод энэ сарын 27 буюу өчигдөр иргэдийг цочирдуулсан хэрэг гарчээ. Тус хэргийн улмаас ойр орчмын сургуулиуд амарч, оршин суугчид хоргодох байр pуу нүүлгэжээ.
Тодруулбал тус мужид оршин суугч 66 настай эрэгтэй гэрт нь ээжийнх биед үзлэг хийхээр ирсэн гурван эмч, сувилагч нарыг барьцаалсан байна. Тус газар "чанга дуу гарлаа" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэрэгтэн ангийн буутай байжээ. Гэмт этгээдээс 11 цагийн дараа барьцааны хүмүүсийг сулласан бөгөөд тухайн этгээд нь хэвтэрт байдаг ээжийгээ асардаг байжээ.
Сэтгэл зүйч эмч тухайн этгээдээс бууг нь авах үеэр цээжин тус газраа буудуулан шархадсан байна. Цагдаагийн байгууллагаас барьцаанд байгаа иргэдийг суллуулахаар гэмт этгээдтэй тохиролцоонд хүрэхээр ярилцахад уг этгээд нь ямар нэг тодорхой шаардлага хүсээгүй аж. Эцэст нь баасан гарагийн өглөө барьцааны хүмүүсийг суллаж сэжигтэн этгээд амиа алджээ.