“Ану хатан” киногоороо үзэгчдийг шуугиулсан “Шүүдэр” продакшны хоёр дахь бүтээл “Улаан пальто” уянгын драма киногоо “Тэнгис” кинотеатрт нээлээ.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн энэ кино нь эх үрийн нандин холбоо, хүний урьд өмнөх төрлийн тухай сонирхолтой сэдвийг хөндсөн уянгын драм бүтээл болжээ.

“Улаан пальто” киноны гол дүрд МУСТА О.Долгор, Т.Өөдөө. жүжигчин, загвар өмсөгч О.Байгаль нарын үзэсгэлэнт бүсгүйчүүд тогложээ.

Киног залуу найруулагч Э.Чинзориг найруулж, зураглаачаар “Аравт” кинонд ажилласан МУСТА Г.Баттулга ажилласан байна. Киноны хөгжмийг гитарчин Өөжгий бичсэн нь далд ертөнц, зөн мэдрэмж, эх үрийн үл тасрах нандин холбоог уянгалаг аялгуугаар үзэгчдийн сэтгэлд хүртэл хүүрнэж чадсан байна.

“Улаан пальто” киноны “Бүүвэйн аялгуу” хэмээх дууг “Чин үнээч” цомгоо саяхан гаргасан залуу дуучин Х.Мөнгөнцэцэг дуулжээ. “Бүүвэйн аялгуу”-ны шүлгийг Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, аяыг УГЗ Б.Бямбабаяр бичсэн ажээ.

2000 оны үед бараг кино бүхэнд тоглодог байсан жүжигчин Т.Өөдөө, өнөөгийн хамгийн эрэлттэй жүжигчин О.Долгор хоёрыг нэгэн уран бүтээлд нэгтэж, кино дэлгэцийн уран бүтээлээс “ 16 жил завсарласан жүжигчин О.Байгаль гэсэн мэргэжлийн гурван чадварлаг жүжигчинг тоглуулснаараа “Улаан пальто” дүр сонголтьш хувьд сонирхолтой байж чадлаа. УИХ-ын гингүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэгийк гэргий, “Байгаль beuty” салоны захирал О.Байгаль ерээд онд Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байснаас гадна “Догшин хутагтын сахиус”, “Газар шороо” кинонуудад тоглосон билээ.

Сонирхолтой нь жүжигчин О.Долгор, найруулагч Э.Чинзориг нарын охин 23-р сургуулийн сурагч 7 настай Ч.Энхномуун Номин болон Саяана охины дүрд тоглосон нь хүүхэд нэг кинонд хоёр дүр бүтээсэн Монголын анхны тохиолдол болжээ.

Киноны эрэгтэй дүрүүдэд МУГЖ Г.Равдангийн хүү Р.Баттогтох, жүжигчин Б.Батжаргал, Д.Бат-Оргил нар тоглож, 1-р найруулагчаар МУГЖ Ц.Төмөрбаатарын хүү Т.Анар ажиллажээ. Мөн киноны гол дүр Номин охины дуулдаг “Би хүүхэлдэй” дууг дуулсан хоолойн эзэн нь поп дива Д.Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнэ аж.

Олон жилийн өмнө хэвлэгдсэн “Улаан пальто” өгүүллэг нь хүн урьд насны амьдралаа эргэн санаж байгаа сэдвээрээ сонирхол татсаар ирсэн тул уншигчдын хувьд хүлээлт үүсгэсэн кино байлаа.

Гэр бүлээрээ театрт очоод хүүхдүүдтэйгээ хамт үзчихээр сэдэвтэй кино өдрийн од шиг ховордсон энэ үед Хүүхдийн баярын босгон дээр нээгдэх “Улаан пальто” кино ээжийгээ

Хайрлах, хүнлэг энэрэнгүй сэтгэлийн сайхныг хүүрнэсэн, мөнгө хөөсөн кино биш жинхэнэ кино бүтээхээр уран бүтээлчид нь хичээн ажиллажээ. “Улаан пальто” кинонд хүчирхийлэл, аллага, гэмт хэрэг, хараал, ор хөнжлийн явдал гардаггүй. Харин өнөөгийн Монголын эгэл хүмүүсийн амьдрал, гэр бүлийн нандин харилцаа, хүүхдийн гэгээн ертөнц, томчуудын харилцаа, хүний сүнс эргэн төрдөг эсэх тухай өвөрмөц сэдвийг хөндөж, сэтгэл уяраасан сайхан учралаар төгсдөгөөрөө онцлогтой юм.