Энэ хүүг Ууганбаярын Тэмүүлэн гэдэг. Бяцхан хүүд инээж, баясаж үеийнхэнтэйгээ тоглоход нь нэгэн саад тулгарчээ. Хүүгийн зүрх нь цоорхой, таван гажиг гэсэн оноштой бүтэн 7-н жил амьдрах гэж тэмцэж явна. Түүнийг эрүүл саруул болгохын төлөө эх орондоо эмчилгээ хийлгэсэн бөгөөд олон улсын эмнэлгээр олон удаагийн эмчилгээний үр дүнд бие нь арай дээрдсэн байна. Гэвч одоо булчингийн сулралаас болж хөл дээрээ явж чадахгүй болжээ.

Сайхан сэтгэлд элэг нэгт Монголчууд нь хүүд туслахаар хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 27-ны өдөр 19:00 цагт "UB PALACE"-ийн концертын их танхимд тоглох юм.

Уг тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ У.Далантай,МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Х.Болормаа,МУГЖ  Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ө.Уянга, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА А.Мөнхбат, МУСТА Д.Намсрайноров, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Д.Бурмаа, МУСТА Л.Банзрагч, МУСТА  Н.Мөнгөншагай, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Ч.Солонго, МУСТА Э.Төрмандах, Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Д.Найдандорж, Ноён бондгор нар оролцон бяцхан хүүд туслах аянд нэгджээ.

Мөн Дуучин Хаянаа, МУСТА Анхаа, Халиунаа, "Anemone", "Motive", "Sync",  дуучин Агиймаа, "Fly" хамтлаг, Насанбуян, Хошин урлагийн "X-ТҮЦ", "Шилдэг өнгө" продакшн, "Мөрөөдлийн театр"-ынхан шилдэг тоглолтоо толилуулах юм.

Уншигч та бүхэн бяцхан хүүд туслахыг хүсвэл "Сэтгэлийн өргөл" хандивын тоглолтыг үзээрэй. Холбогдох утасны дугаар: 96707070, 96674006, 93090556

                                                             Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай