Хүүхдийн баяраар энгийн ардын хүүхдүүд биш баячуудын хүүхдүүд тоглох эрхтэй “парк”
2014/05/26
Удахгүй хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр болно. Жилд ганцхан болдог хүүхдийн баярын зохион байгуулалт жил бүр л адилхан болох юм.
Цаг хугацааны хэрээр өөрчлөгддөггүй ганц зүйл нь энэ. Сүхбаатрын талбайд хэдэн хүүхдүүд цуглуулаад Ерөнхий сайд, Шадар сайд нар хүрэлцэн ирж хүүхдүүдэд ямар их хайртайгаа хэлээд дуусна.
Яах учраа олохгүй, яаж баярлаад байгаагаа ч ойлгохгүй багачууд төв талбайгаар гүйлдэж, арай бэл бэнчин ихтэй айлын хүүхдүүд паркад өдрийг өнгөрүүлнэ. ҮСАХ буюу бидний нэрлэж заншсан улсад ганцхан байдаг хүүхдийн парк өнөөдөр давчуухан зайндаа авцалдахааргүй үнийн тарифийг тогтоожээ. Багачуудын хувьд бүтэн жилийн турш хүсэн хүлээдэг баяраараа парк орж тоглохыг хүсдэг. Энэ хүсэл нь ядруухан амьдралтай айлын хүүхдүүдийн хувьд бараг л мөрөөдөл нь гэхэд нууц бишээ. Гэтэл тэнгэрт хадсан үнэтэй паркад нийслэлийн багачуудын ихэнх нь тоглох эрхээ үргэлж л хасуулсаар ирсэн. Энэ жил мөн л тийм байх бололтой.
Өнөөдөр Хүүхдийн паркт нийт 13 автомат болон цахилгаан тоглоом ажиллаж байна. Тоглоом тус бүр тарифтай, тоглох хүүхдийн нас өндрийг хүртэл заажээ. Парк дотор байрлах цөөхөн хэдхэн тоглоом дээр тоглохын тулд өндөр үнэ төлнө. Бас болоогүй нэвтрэхдээ хүртэл 1000 төгрөгөөр нэвтрэнэ. “Хөөрхөн” шулах арга…
Уг нь Монголдоо байхгүй тохилог орчинг бүрдүүлсэн газар. Тиймдээ ч олноос шүүмжлэлд тэр бүр өртөөд байдаггүй ч үнийн тариф, давчуухан зайнд нь сэтгэл дундуур байгаа.
Нэг тоглоомын үнэ нь гэхэд 4000-6000 төгрөгийн үнэтэй. Энэ өндөр үнээр олон хүүхэдтэй айлын хүүхдүүд хэдэн тоглоом дээр тоглож чадах бол. Мэдээж бага насны хүүхдүүдээ эцэг, эхчүүд ганцааранг нь явуулахгүй. Ах эгчтэй нь эсвэл өөрсдөө цуг явж баярлуулах асуудал тулгарна. Бага насны хүүхдүүд ганцаараа тоглоом дээр суугаад тоглож чадахгүй нь тодорхой. Ганц хүүхэдтэй гэр бүл ховор. Ямар эгчийг нь тоглуулаад дүүг нь тоглуулахгүй гомдоолтой нь биш. Энэ асуудал олон хүүхдийн эцэг эхийн санааг зовоосон асуудал болж байгаа гэхэд маргах хүн байхгүй байх. Хүүхдээ тоглуулах боломжтой аав ээж байхад боломжгүй нь олон бий. Боломжийн орлоггүй аав ээжтэйдээ хүүхэд багачууд бусдаасаа дутуу баярлах ёсгүй. Харин ч бусад хүүхдүүдийн адилаар тоглон, баярлаж болдогийг мэдрүүлж нэг өдрийг хүссэнээр нь өнгөрүүлж өгөхөд юу нь болохгүй гэж. Даанч энэ боломж нь мөнгөөр хязгаарлагдаж байгаа нь зовлонтой.
Мөн үр хүүхдүүдээ тоглуулахаар паркыг зорьж ирсэн томчууд ч мөн их асуудал тулгардаг. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглочих “олиг″-той том хүний ч тоглоом ч алга. Үүнд настан буурлууд, эцэг эхчүүд хамгийн их бухимдалтай байдаг.
Түүнчлэн хүүхэд л болсон хойно чихэр жимс, ундаа амттан таарвал “нүд унагаана”. Гэтэл паркийн хашаан дотор худалдаалагддаг бүх зүйл дэлгүүрийн үнээс нэг дахин өндөр үнэтэй. Цайны газрын хоолны үнэ нь мөн л ялгаагүй тэнгэрт хадсан үнэтэй.
Өнгөрсөн жил нэг сонирхолтой ч гэмээр инээд хүрмээр ч юм шиг нэг дүрэм тогтоожээ. Үүнд “Том хүн гэдэг нь 130 см-ээс дээш өндөртэй бол том хүн, 130 см-ээс доош гурван наснаас дээш бол хүүхдийн тасалбар худалдан авна” хэмээн бичсэн байсан. Тэгэхээр ахлах болон дунд ангийн сурагчдын хувьд жижиг биетэй заримынх нь хувьд бөөн аз болж, хүүхдийн үнээр тоглох нь. Орчин цагт бараг 130 см өндөртэй ахлах ангийн сурагч гэж байхгүй, дунд ангийн хүүхдүүд ч өсгөлүүн биетэй болсон цаг шүү дээ. Хүүхдийг биеийн харьцаагаар нь ялгасан ийм “балай” журмыг хэн гээч нь бичдэг байн аа. Харин энэ жил энэхүү дүрэм нь мөрдөгдсөн хэвээр байх болов уу яах бол бүү мэд.
Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ жилд ганцхан тохиох энэ өдрөөр нь мөнгөнд баригдуулалгүй эрх дураар нь баярлуулах арга байдаггүй л юм байх даа.
Монгол улсын урдаа барих ганц хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн том нэрийг хүлээж авахад дэндүү учир дутагдалтай санагдана. Монгол улсын газар нутагт, улсын гэх тодотголтой Нийслэлд ганцхан байдаг жижигхэн талбайтай, өртөг өндөртэй паркад “баячууд”-ын хүүхдүүд л тоглох эрхтэй. Харин ядарсан энгийн ардын хүүхдүүд үнэ нь тэнгэрт хадсан тоглоомын газар тоглож наадаж чадахгүй байсаар хүүхдийн тооноос хасагдах бололтой.
“Хүүхдийн парк”-ийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой болжээ.
Харин энэ жил “парк” жил бүр гаргадаг алдаа дутгадалаа засаж чадах болов уу даа.
Зочин · 2014/05/28
“Хүүхдийн парк”-ийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой болжээ......Хоол унд ч олдохгүй,бүх газраа дугаарлаад хамаг цагаа бардаг газар байна лээ,энэ жил хүүхдүүдээ өөрөөр баярлуулнаа....хүүхдүүд маань ч хаширсан гэсэн......
Зочин · 2014/05/28
“Хүүхдийн парк”-ийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой болжээ......Хоол унд ч олдохгүй,бүх газраа дугаарлаад хамаг цагаа бардаг газар байна лээ,энэ жил хүүхдүүдээ өөрөөр баярлуулнаа....хүүхдүүд маань ч хаширсан гэсэн......
Зочин · 2014/05/28
“Хүүхдийн парк”-ийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой болжээ......Хоол унд ч олдохгүй,бүх газраа дугаарлаад хамаг цагаа бардаг газар байна лээ,энэ жил хүүхдүүдээ өөрөөр баярлуулнаа....хүүхдүүд маань ч хаширсан гэсэн......
Зочин · 2014/05/28
“Хүүхдийн парк”-ийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой болжээ......Хоол унд ч олдохгүй,бүх газраа дугаарлаад хамаг цагаа бардаг газар байна лээ,энэ жил хүүхдүүдээ өөрөөр баярлуулнаа....хүүхдүүд маань ч хаширсан гэсэн......
Зочин · 2014/05/27
YG UNEN HELJEE UYN HUUHDUUD TOGLOH WE DEE BUTEHGUI UM BAIHA LEE DEHDUU UHTEI HUUHDUUDIIN ERTONSTOOR MONGO ASHIG HOMJOOGOO L BODSON UM BAINA LEE DEE
Зочин · 2014/05/27
хүүхдийн парк хүүхдийн парк биш хүмүүсийн мөнгийг шулдаг газар болсон ядаж ганц баяраар нь хямдарч болдоггүй юм байх даа
Зочин · 2014/05/27
Нээрээ яг үнэн парк тэр өндөр үнээ болимоор юмаа.
Зочин · 2014/05/27
bagtsiin bilet geed garsan l bna lee sh dee... 7 togloom ni 20myanga.. 3 togloom ni 10myanga geed... setguulch sudalgaagaa hiigeed bichvel yadgiim bol... bi urh tolgoilson emegtei gehdee 15000 myangan tugrugtei orood huuhdee togluulaad garsan.... orohoosoo umnu delguurees hyamd uuh ideh yumaa beldeed orohod asuudal baihgui l bna lee dee...
Зочин · 2014/05/27
Зочин · 2014/05/27
Хүүхдээ жилд нэг удаа паркд тоглуулж чадахгүй байгаа нь хэний буруу вэ? эх эцэг үү? зах зээлийн нийгэм үү? барьж бүтээгээгүй байж устгах эрх чамд байхгүй.
Зочин · 2014/05/27
жирийн дундаж амьдралтай иргэдийн хүүхэд амарч тоглох хувьгүй юм чинь энэ их үнэтэй паркийг дэлбэлэж устгавал таарна хүүхдүүдийг баян ядуугаар нь ялгаад байхдаа яадаг юм