С.Одонтуяа: Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно
2022/05/26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувь нь импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа бол хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж.
Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай, усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Саяхан их хэмжээний малын махыг химийн бодист хийж хадгалж байсан үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлсэн. Ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болмоор байна. Яг үүнтэй холбоотой үйлдлийг Зөрчлийн хуулиар шийддэг юм байна. Зөвхөн хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу шийтгэдэг. Хүний бүтээгдэхүүнд химийн бодис хольсон энэ тохиолдолд тэр дороо хүний амь нас хохирохгүй байж болох ч олон жилийн дараа хорт хавдар болно, ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирно. Тийм учраас ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох ёстой.
Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно.
Хоёрдугаарт, Европоос тэр дундаа Германаас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд хугацааг нь өөрчилдөг бүлэглэл байна. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд ч байна. Нэг агуулахад тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сарыг засдаг. Энэ хүмүүсийг ч Эрүүгийн хуулиар шийтгэх ёстой. Ийм зүйлд оролцсон хэн болгоныг хатуу шийтгэхгүй бол бидний ходоод руу хор орж байна. Энэ саналыг би өөрөө боловсруулж, УИХ-д оруулна.
ШУУД ҮЗЭХ:
Д.Ганчулуун · 2022/05/27
С.Одонтуяа гишүүний саналыг дэмжиж байна. Нэг гишүүн энэ ажлыг гараасаа салгахгүй байж, хуулийн төслөө маш сайн боловсруулж, сайн ажил болгоосой гэж маш олон ард иргэд эхчүүд танд итгэж хүлээж байна. Та маш зөв ярьжээ., зөв ч ажил барьж авчээ, ...бусад хагас боловсруулж буй бүтээгдэхүүн хоол үйлдвэрлэлийн бүх асуудлыг нэгтгэж харах нь зүйтэй дээ. Танд амжилт хүсье...
Д.Ганчулуун · 2022/05/27
Гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээ яагаад анхааралдаа авахгүй байгаа нь маш их анхаарал татаж байна..Ялангуяа ундны ус, мах махан бүтээгдэхүүн, гурил будаа , тос зэрэгт хатуу анхаарч, нэг ч гадаадын иргэдийг энэхүү хүнсний үйл өжиллагаа хадгалах хамгаалах эвдэх нийлүүлэхэд оролцуулахгүй байх тал дээр төр засаг, ялангуяа мэргэжлийн хяналтын газар шинээр ажилламаар бна. МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА маш муу байна. Ормоор нь өөрчилж халж, шинэ тогтолцоотой болгох цаг иржээ....
Зочин · 2022/05/26
Баригдсан нь энэ болохоос гадна дотногүй мөнгө олох гэж энэ байтугай хор найруулж байгаа байх. Эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг чинь энэ байх
мэрэгжлийн хяналт · 2022/05/26
мэрэгжлийн хяналт сайн ажиллаж чадаагүй байна,энэ асуудлыг өдий хүртэл анзаарч хяналт тавиагүйгээс иргэдийн эрүүл мэндэд учирсан мөн учирч болох асуудал нь үнэ төлбөргүй эмчлэх үр дагаварыг үүсгэнэ
Зочин · 2022/05/26
Зочин · 2022/05/26
Ард нь Женкогийн Махимпекс байгаа юм биш бииз. Шошго гарсан сураг байна.
зочин · 2022/05/26
ДЭЭД ХЭМЖЭЭГ ӨГВӨЛ ТААРНА УЛС ҮНДЭСНИЙ ЭСРЭГ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭХ ЁСТОЙ. ХЯТАДАД БОЛ ШУУД ЦААЗ
Иргэн · 2022/05/26
Зөв шдээ.Хэчнээн хүнд ямар хохирол учруулсныг тооцох агагүй юм.Маш хүнд шийтгэмээр байна..Ингэж байгаад бид ч мартаад мэргэжлийн хяналтынхан хэдэн төгрөг хийж аваад энэ гэмт хэргийг дараад өнгөрөх вий дээ.