МУГЖ Дуучин Т.Ариунаа 2019 оноос хойш өөрийн бие даасан тоглолтоо толилуулаагүй билээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт болсон VIP тоглолтоороо  фэнүүдийнхээ зүрхний галыг бадрааж чадлаа. Тоглолт бүртээ шинэлэг, эрч хүчийг мэдрүүлдэг гал цогтой тэр White Hill Special live концертоороо 600 үзэгчийг алмайруулсан юм.

Түүний гайхалтай үдшийн гоёлыг TUVZA брэндийн хамт олон сэтгэлээ шингээн урлажээ. Тоглолтын хамгийн том орон зайг тухайн дуучны имиж бүрдүүлэлт эзэлдэг гэдэгтээ хэн ч санал нийлэх биз. Тэгвэл Т.Ариунаа гавьяатын донж төгөлдөр төрхийг улам тодотгосон имиж нь түүнд гайхамшигтай зохижээ. Гавьяат ч сайхан амилуулж.

 

Т.Ариунаагийн тоглолтын имижийг хариуцан ажилласан TUVZA брэндийн дизайнер, захирал А. Түвшинзаяа "Рок попын хатан МУ-ын гавъяат жүжигчин, цуцашгүй эрчтэй, цоглог дайчин, давтагдашгүй уянгалаг хоолойт, дуучин Т.Ариунаа эгчдээ хамгаас том баяр хүргэе. Өнгөлөг үнэ цэнэтэй, зүйрлэшгүй сайхан тоглолтын нэгээхэн хэсэг болж, яруу эгшиглэнгийн хөг аялгуунд баяссан гайхамшигтай өдөр байлаа 6 сарын 3. Бидний гарт хүндтэй үүрэг хүлээлгэсэн эрхэм гавъяатдаа туйлаас талархлаа. Хамтран бүтээлцсэн бүтээлч багийхандаа маш их баярлалаа. Та нарын минь хүч хөдөлмөрөөр бүтсэн бүтээл юм шүү.  Мөн хайртай найзууд гэр бүлийхэндээ хажууд минь бүх зүйлд үг болоод үйлдлээрээ холч бай ойрч бай үргэлж туслаж дэмжиж байдагт та нартаа баярлалаа гэв.

 

Дизайнер А.Түвшинзаяа  хэзээ ч дахин давтагдашгүй цор ганц бүтээлүүдийг урладаг бөгөөд материалын хувьд тун өвөрмөц байдаг юм. Түүний урласан бүтээлүүд Олон улсын тэмцээнүүдэд тэргүүн байрыг эзэлсээр байгаа билээ. 

 

Т.Ариунаагийн тоглолтыг зорин очиж сонсох дуртайгаа дуугаа даган дуулсаар нэгэн үдшийг жаргалтай өнгөрүүлсэндээ тун их баяртай буйгаа үзэгчид сошиалаар илэрхийлсээр байна. Тэрбээр эрч хүчийн ундарга гэлтэй. Нэг дор 600 үзэгчийг цуглуулж дуулах л гэж энэ хорвоод ирсэн гэдгээ тунхаглав. Урлагийн төлөө төрж, олон мянган фэнүүддээ донжтой хэв маягаараа, уянгалаг хоолой, гоо үзэмжийг мэдрүүлж яваа түүнийг өөр төрхтэй харуулж, гоёж чадсан TUVZA брэндийнхэн уртай юм аа.

 

 

Т.Ариунаа "TUVZA BRAND “WHITE HILL” ARIUNAA’S Special Live Concert-ын хувцсыг урлан бүтээв. Хамтран бүтээлцсэн бүтээлч хамт олонд нь баярлалаа. Тa нарын минь хүч хөдөлмөрөөр бүтсэн бүтээл юм шүү" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.