Нүүдэлчин Монголчуудын эртний гайхамшигт өв соёлын нэг нь дэвсэх ТОЙРОН БҮЖИГ. Уг бүжиг нь язгуурын Монголчуудын дунд эртнээс уламжлагдан ирсэн өв соёл бөгөөд Монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон урлаг юм.

Тодруулбал,  “Дэвсэх саглагар мод”-ны бүжиг нь Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үед төрт ёсны бүжгийн хэмжээнд хүртлээ баяжин хөгжиж “Их хэнгэрэгт дэвсэх тойрон бүжиг” болтлоо өрнөн бадарч байсан түүхтэй. Тиймээс ч Төрт ёсны бүжиг хэмээсэн байдаг. Иймд бид өв соёл, үндэс язгуураа хайрлан хамгаалж үр балчиртаа өвлүүлэн үлдээх, үндэстний дархлаа, эв нэгдэл, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хадгалан, хамгаалахын төлөө ЯЗГУУРТ МОНГОЛ тойрон бүжгийн уралдаант өдөрлөг Монголд анх удаагаа зохион байгуулахаар болжээ.  

Тодруулбал, Язгуур контент компани, Naturdance production хамтран “ЯЗГУУРТ МОНГОЛ” тойрон бүжгийн уралдаант өдөрлөгийг 06-р сарын 18-ны өдөр 09:00-21:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах юм. Мөн хамтран зохион байгуулагчаар мэдээж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,  “Хөх хүрээ” тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэн,  KS entertainment, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ажиллаж байна. Дашрамд дурдахад уг өдөрлөгт оролцсон хүн бүрт бүжиг зааж уралдаан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Уралдааны шагналын хувьд, Тэргүүн тойромд шалгарсан багт батламж, мөнгөн шагнал /3.000.000/ Дэд тойромд шалгарсан багт батламж, мөнгөн шагнал /2.000.000/ Гутгаар тойромд шалгарсан багт батламж, мөнгөн шагнал /1.000.000/ төгрөгөөр тус, тус шагнах юм.

Тиймээс цаашид уламжлал болгон зохион байгуулагдах  ЯЗГУУРТ МОНГОЛ” тойрон бүжгийн уралдаант өдөрлөгт идэвх санаачлагатай оролцож язгуурт  Монголчуудын өв соёл, эв нэгдлийг түгээн сурталчлах үйлсэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  88090789, 96006566 дугаараар холбоо барина уу.