Дагавар охиноо хороосон этгээдэд 16 жилийн ял оноолоо
2014/05/28
Д.Аюуш нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг “Зогсоо” гэх газарт орших өөрийн гэртээ дагавар охин болох 1 нас 10 сартай Д.Энхцэцэгийг “өмдөө өмссөнгүй” гэдгээр шалтаглан танхайн сэдэлтээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж толгойн тус газарт гараараа цохих, орны толгой мөргүүлэх зэргээр зодож санаатай алсан гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын 3 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Аюуш нь танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Аюушид оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүх хуралдаанд аймгийн Прокурорын газрын 2014 оны II улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Улсын яллагчийн чиг үүрэг, мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шүүх хуралдааны явцад судлах” ажлын хүрээнд хяналтын прокурорууд болон прокурорын ажил үүрэгт туслах чиг үүрэг бүхий ажилтнуудыг оролцуулан суулгасан нь прокуророос шүүх хуралдаанд хэрхэн бэлтгэх, шүүх хуралдааны явцад шүүгдэгч, хохирогчоос асуух асуултууд, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд хэлэх ялын шүүмжийг хэрхэн тавих зэргээр улсын яллагчийн чиг үүрэг, мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, шүүх хуралдааны явцад улсын яллагчаас биеэ хэрхэн зөв авч явах талаар нэгдсэн нэг ойлголтонд хүргэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон байна.
Зочин · 2014/05/30
Umr baga yl ogdog um be?