Төмөр замын царигийн төслөө засаг буцааж татлаа
2014/05/29
УИХ-ын дарга З.Энхболд пүрэв гаригийн чуулганыг хааж үг хэлэхдээ энэ сарын эхээр Засгийн газраас, бүр тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн барьсан Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг засаг эргүүлэн татаж байгааг мэдэгдэж алх тогшлоо. Ингэснээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөнд багтсан төмөр замын бүтээн байгуулалт зогсонги байдалд орох бололтой.
Уг тогтоолын төсөлд олон жил яригдсан өргөн, нарийн царигийн асуудлыг нэг мөр шийдэх зорилт тавьсан байв. Ингэхдээ манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр зам тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн цагаригаар баригдахаар тусгажээ. Харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгасан. Тодруулбал, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар тээвэрлэлт хийгдэхээр хоёулангаар нь төмөр замаа барихаар тогтоолын төсөлд тусгаад байжээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг сөрөг хүчний бүлгээс тавьсны дараа дээрх тогтоолын төслийг татаж авсан нь хардлага төрүүлж байгааг эх сурвалжууд хэлж байна.
нүүрс · 2014/05/30
Бидний хойч үеийн тэр цаг үед нүүрс гэдэг юм үнэгүй болноо. Яяаааааг үнэнийг хэлэхэд нүүрсийг хэнч мөнгөөр худалдаж авахгүй. Яагаад гэвэл түүний хэрэглээ байхгүй болсон байна. Харин бид иимэрхүү юмыг ойлгож наанатай цаанатай хандахгүй бол хойч үе маань өнөөгийн биднээс ялгаагүй хармалж авч үлдсэн нүүрснийхээ утаан дунд манараааа л сууж байх байхдаа. ККККККККК
Зочин · 2014/05/29
ok
Зочин · 2014/05/29
yag odoo delhiin zah zeel bolon yrd nutgiinhan nvvrsnii vniig una****hsan vvnd nuguu ih erdenes tavan tolgoi gegch baychuudiin halaasiig tvntiilgegch uurhai jintei huvi nemree oruulchihsan ene ved bid odoohondoo ashiggvi tusluur yu hiih bolj bnaa neg l ih bond gargasan ulsuud idsen uussan ch yahav sanjiin bayar shig gadaadad garaad yavchihdag l yum bgaa biz vldsen bidnii vr hvvhdvvd ene ih uriig yaj tuluh bolj bnaa bodoh l heregtei marg****iin uuhnuus unuudriin yyshig deer gedeg dee
Зочин · 2014/05/29
Зөв хөө. Монгол орон нүүрсээ гаргасан гаргаагүй болж л таарна. Хойч үедээ үлдээх юмгүй болох учраас үүнд саад хийсэн хүмүүст талархал илэрхийлье. Нүүрсийг маань хурдан зөөж дуусган ууж идэхээ бодсон **************** баячууд боож үхлээ юу.Нүүрснээс ард түмэнд үр өгөөжөө өгч байгаа юм түүч байхгүй. Гай болсон биш хөрсөн доороо байж л байг
ЧИ МОНГОЛХҮН Ү · 2014/05/29
ЭНЭ БАТТУЛГА ГЭДЭГ НӨХӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГААР ТОГЛОЖ ГҮЙЦЛЭЭ ЯАГААД ӨӨРИЙН ЗӨВ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ МЭДЭЭЖ БИД ХЯТАД РУУ НАРИЙН ТӨМӨР ЗАМ БАРЬЖ БАЙЖ Л ЖИЛДЭЭ 30 САЯ ТОНН НҮҮРС ГАРГАНА ШҮҮ ДЭЭ ӨРГӨН ТӨМӨР ЗАМ БАРИАД ХИЛ ДЭЭР ОЧООД ШИЛЖҮҮЛЖ АЧААД БИД 30 САЯ ТН ИЙГ ХЭЗЭЭЧ ГАРГАХГҮЙ ШҮҮ ДЭЭ МЭДЭЭЖ ШИЛЖҮҮЛЖ АЧИХ БАРИЛГЫГ ЖЕНКО ГРУПП БАРЬЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ БАЙНА БАТТУЛГА МОНГОЛДООЛ ХАНГАЛТТАЙ ХӨРӨНГӨТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ ЯАГААД ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ӨӨРИЙНХӨӨСӨӨӨ ДООГУУР ТАВИАД БАЙНА ВЭ. БАТТУЛГЫГ БИ ДЭМЖДЭГ ХҮН ШИНЭ СУМ ТӨСӨЛ САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ГЭЭД ЭХЛҮҮЛСЭН БОЛООД ТӨСЛИЙН ШАТАНДАА БАЙГАА ОЛОН ЮМ БИ ГЭХДЭЭ БИД НҮҮРСЭЭ ХЯТАДАД Л ЗАРАХ БОЛОХООС ЯПОН СОЛОНГОС БАРУУНЫХАН АВТЛАА Л УДАХ БАЙХ БИД ЧИНЬ 2 ТАЛЫН ГАРЦТАЙ Л БАЙЯ л ДАА ЯГ НАРИЙНДАА ЯРИВАЛ НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ ТЭЭВРЭЭС ИХ БОЛЖ БАЙГАА ШҮҮ ЭНЭТЭЙ БАТТУЛГА ХОЛБООТОЙ ШҮҮ .БАТТУЛГА МИНЬ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ЭХНИЙ ЭЭЛЖИНД БОД ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТАНАЙ КОМПАНИ АВЛА ХАНГАЛЛТАЙ БИШ ҮҮ. ОДОО БИДЭНД НАРИЙН ЦАРИГ УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА