Азийн цагаан дагина нэртэй хогны ногоон уутыг айл өрхөд тараагаад нэлээд хугаацаа өнгөрч байгаа билээ. Нэг хэсэг уг уутыг тараахаа зогсоож мөнгөөр нь эмнэлэг, цэцэрлэг барья гэх уриалгийг хэсэг хүмүүс гаргасан ч Хотын мээр "хогны уут тараах өрхийн тоо нэмэгдсэн учраас уутыг тараана" хэмээн мэдэгдсэн. Үүнээс хойш хэн ч ахиж хогны уутны талаар ам нээгээгүй нам гүмхэн байсан.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна жагсаал хийлээ. Энэхүү цуглааныг "Ардын хяналт" ТББ-аас зохион байгуулсан юм. Тэд хогны уутанд зарцуулж буй мөнгийг нийгэмд тустай ажлуудад зориулах ёстой гэж буйгаа дуулгалаа. Тухайлбал хогны уут үйлдвэрлэж буй 5,7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн таван цэцэрлэг, 600 хүүхдийн хоёр сургууль, 200 ортой дөрвөн эмнэлэг барих боломжтой гэдгийг ч ахин сануулж хэлсэн юм.

Гэтэл энэ мөнгөөр хогны уут үйлдвэрлэн хог болгож байгааг эсэргүүцэж байгаа аж. Уг цуглаанд оролцогчид сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн тоогоор хогны уутыг тэнгэрт нисгэж эсэргүүцлээ илэрхийллээ.

       

Мөн хоёр сарын дотор монгол улсын шинэ иргэн 14 мянгаар нэмэгдэж байхад хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийн асуудал хойшид улам тулгамдсан асуудал болох нь гарцаагүй. Тулгамдсан асуудлаа түрүүлээд шийдчихмээр байна. Хотын даргаа! гэсэн уриа, лоозонг барин өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэсэн хүмүүс цуглан "200 хүүхдийн 4 эмнэлэг хийслээ. 600 хүүхдийн 2 сургууль барих мөнгө салхинд хийсч байна" хэмээн уриа лоозон барин жагссан юм.