Өнөөдөр “365” хөдөлгөөний залуус аав, ээжийнхээ нүд нь болж буй 300 хүүхдийг баярлууллаа.

Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдэг.

                           

Тэгвэл саяхан байгууллагдаад удаагүй хэрнээ маш олон ажлыг өрнүүлэн хэрэгжүүлж байгаа "365" хөдөлгөөний залуус хийж байгаа юм.

Тус хөдөлгөөний залуус 365 хоног буюу бүтэн нэг жилийн турш сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах зорилготой байгаагаа дуулгасан. Тэдний хийж бүтээсэн ажлаас дурдвал,  энэ сарын 19-ний өдөр нийтийн дууны авьяаслаг мастер МУГЖ Н.Төмөрхуягийг байртай болгосон билээ. Өнөөдөр аав, ээжийнхээ нүд нь болж тусалдаг бяцхан хүүхдүүдийг баярлуулж, бэлэг гардууллаа.