Монгол оронд 1980-д оны сүүлээс эхлэн 1990 оны цагаан морин жил өрнөж Ардчилсан  хувьсгалыг ялалтад хүргэсэн Монголын Ардчилсан Холбоо нь шинэ нийгмийг авч ирэх анхны түүчээ, ард түмний нэгдэл төдийгүй хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдийг цагаатгаж, үндэсний үзэл санаа, соёл уламжлалыг сэргээж, санагалзах эрхгүй байсан эх түүхээ сэргээн  тунгаах эрхтэй болж, хувийн өмч, зах зээлийн чөлөөт харилцааг хөгжүүлж, Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагалан, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, аль ч улс оронд чөлөөтэй зорчих,  эх орондоо хүссэнээрээ ажиллаж амьдрах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан, хөдөлмөрийн мөлжлөггүй шударга хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан юм.

 

сонин mn

Энэ бүх нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг шаардан тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Оюутны холбоо” зэрэг хөдөлгөөнүүдийг нэгтгэн манлайлж зохион байгуулсан ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбоо юм

 

сонин mn

Монгол оронд ардчилсан хувьсгалын үр үндсийг тавьсан Монголын Ардчилсан Холбоо болон ардчиллынхан шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга 2021 оны 6-р сарын 24, 209 тоот тушаалаар Монголын Ардчилсан Холбоог Монгол Улсын Баатар цолоор шагнасан билээ.

 

сонин mn

Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.

 

сонин mn

Харин өнөөдөр 2022 оны 9-р сарын 23-ны өдрийн 12:00 цагаас эхлэн“UB Palace”-н Их танхимд Монгол Улсын Баатар-Монголын Ардчилсан Холбоо  Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж, шинэчилсэн дөрөв дэх үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа болж байна..

Батламжийг Монгол Улсын Баатар- Монголын Ардчилсан Холбооны дарга,  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х. Баттулга өөрийн биеэр гардуулж, гишүүд, журмын нөхөдтэйгөө дурсгалын зураг татуулж, баяр хүргэлээ.

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn