Л.Оюун-Эрдэнэ: Сандраад байгаа зарим нөхдөд хэлэхэд бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй
2022/12/06
Засгийн газрын тэргүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгуулийг дахин явуулах шаардлагатай гэсэн санал гаргасан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил боллоо. Үүнд албан ёсны тайлбар өгөөч, МАН-ын УЗ-ийн гишүүд ямар шийдэлд хүрсэн бэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд хариулт өглөө.
Тэрбээр "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яриагүй.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаасаа болж зөрчилтэй байна, үе хоорондын зөрчилтэй гэх зэргээр гарч байгаа. Амарбаясгалан дарга, Хүрэлбаатар сайд бидний дунд ч ийм мэдээллүүд явдаг. Ийм зүйлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчхөж дээ.
Сандраад байгаа зарим нөхдөд хандаж хэлэхэд ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Одооноос үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй.
ҮАБЗ өчигдөр хуралдсан. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн саналаа УИХ-ын даргатай солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, хоёрдугаарт Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой асуудал. Нийгмээ сайн тооцох ёстой. Шаардлагатай байвал тогтолцооны реформыг хийх тохиолдолд ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн.
Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал байгаа юм. Дэлхий нийт цар тахалтай, дайн тулаантай ийм үед ҮАБЗ-ийн гурван гишүүн хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байгаа. Жишээлбэл шинэ төмөр зам 8 сарын дотор тавигдаж болж байгаа юм. Хурдтай ажиллахад энэ нь давуу тал юм байна гэж бодогдсон.
МАН-ын УЗ-ийн гишүүдтэй дээрх асуудлуудыг л ярьсан. УЗ-өөс надад улс төрийн эрх олгосон. Тийм учраас энэ асуудлуудыг аль аль талд нь яриад явна" хэмээн хариуллаа.
DR. PRADHAN · 2022/12/07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Mongol hyn enee margaasdaa itgeltei,gebch ezestee bi yahaa oilgohoo baij dee?...iim erebdeltei niigemd hyn ardyyd maani aj terj syyna?.... · 2022/12/06
N.Oyunerdene saidiin tald ard tymen zogsoj baina,ene ni talchah gesendee bys?ylas orond mini muu zyil hiideg eersdee bayjih zorilgotoi adaaryydiig yneniig oloh gesen dee!!!!Mongoliig cheber Mongol yndesten bolgomoor baina gebch ardchilsan namiin tabisan har balag alga bolohgyi,ene hoyor nam eeljlen ylasiin emchiig hylgailsaar edii hyrlee!!!
Зочин · 2022/12/06
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон удвал ард түмэн босно шүү