Onecoin-г үүсгэн байгуулагч буюу их хэмжээний доллар залилсан “Крипто хатан”-г олоогүй байгаа
2023/01/24
Хөрөнгө оруулагчдын 4 тэрбум ам.долларыг аваад ор сураггүй алга болсон, “Крипто хатан” хэмээн өөрийгөө өргөмжилсөн эмэгтэйг албаныхан хайсаар байна.
Герман улсын иргэн Ружа Игнатова өөрийгөө "Крипто хатан" хэмээн нэрлэж Onecoin компанийг 2016 онд байгуулжээ. Тухайн үед криптовалют эд цэцэглэж, хөрөнгө оруулагчид бэлэн мөнгө олох гэж улайран зүтгэж байсан үе юм. Энэ үед Игнатова өөрийн компанийг криптовалютын зах зээлд биткойны тэргүүлэх байр суурийг эзлэн, өсөн дэвшинэ гэж хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож чаджээ.
Гэвч тэр 10 сарын дараа хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум доллар залилан сураггүй алга болжээ. Түүнчлэн холбооны мөрдөх товчооноос түүнийг хамгийн сүүлд Германы паспортоор Афинаас, Арабын Нэгдсэн Эмират, Герман, Орос, Зүүн Европ руу дамжин зугтсан байж магадгүй гэж үзэж байгаа аж. Түүний мэдээллийг өгсөн хүнд 100 мянган ам.доллар (347 сая төгрөг) шагнал өгөх гэнэ.
Зохиолч Жэйми Бартлетт "Алга болсон крипто хатан хаан" гэх даруухан амьдралаас од болон хувирсан түүний тухай дэлгэрэнгүй ном бичээд амжжээ. Тус номонд оюутан байхдаа онц сурч, чөлөөт цагаараа шатар тоглодог охиныг ангийнхан нь ухаалаг, авхаалж самбаатай гэж үнэлдэг. Мөн эд баялаг мөнгө олоход саад болно гэж үздэг байсан учраас хүүхэдтэй болохыг хүсдэггүй тухай өгүүлжээ.
Нью-Йорк дахь Холбооны мөрдөх товчооны захирлын туслах Майкл Дрисколл "Тэр зугтах үедээ асар их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан, түүний хамтрагч болох Гринвудыг 2018 оны долдугаар сард Тайландын Кох Самуй дахь гэрээс нь баривчилж, АНУ-д шилжүүлэн өгсөн. Мөн түүний ах Константин Игнатовыг Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан” гэжээ. Түүнийг мөнгө угаах зорилгоор утсаар залилан зохион байгуулсан гэх хэргээр шоронд хорьж байгаа бөгөөд дөрөвдүгээр сард шүүхээс гурван зүйл анги тус бүрд нь 20 жилийн хорих ял оноох юм.
Харин крипто хатан Ружа Игнатова баригдвал АНУ-ын Хууль зүйн яамны гаргасан захирамжаар үнэт цаасны луйвар, мөнгө угаах гэмт хэргийн бүлэглэлд тус бүр нэг зүйл ангиар буруутгагдаж, дээд тал нь 20 жил хорих ял авах юм. Гэвч зугтсан крипто хатан хаан Грекийн онгоцны буудалд буусан гэх мэдээллээс хойш таван жил өнгөрчээ. Түүний хаана байгаа нь одоог хүртэл нууц хэвээр байна.
Эх сурвалж: CNN
DR. PRADHAN · 2023/01/24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)