“Буянт ухаа 1” хорооллын захиалагчдын анхааралд
2014/06/11
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа 1” хорооллын сугалаанд оролцож, орон сууц худалдан авах эрхтэй болсон иргэд 2014 оны энэ сарын 25-ны дотор орон сууцаа сонгон 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж, захиалгын гэрээг байгуулахыг анхааруулж байна. Заагдсан хугацаанд орон сууцаа сонгон урьдчилгаа төлбөрөө төлөөгүй иргэдийн орон сууцны эрх холбогдох журмын дагуу цуцлагдах болохыг мэдэгдлээ.
Захиалагчдын буцаагдсан орон сууцыг сугалаагаар эрх хожоогүй иргэдийн дунд бүлэг тус бүр дээр дахин сугалаа явуулна. Мөн тус хорооллын улсын комиссын актыг иргэдийн гар дээр олгохгүй бөгөөд арилжааны банкнуудад албан тоотоор шууд хүргүүлэх аж.