Нийслэлийн тээврийн газар иргэд, зорчигчдын хүсэлтээр  зуны сар шөнийн тээврийн үйлчилгээг явуулахаар болжээ. Уг үйлчилгээг энэ сарын 14 буюу ирэх бямба гаригаас  явуулж эхлэх юм байна.

Тодруулбал троллейбус “Ханын материалын комбинат-Офицеруудын ордон” чиглэлд харин автобус “7 буудал-МУБИС” болон  “Нисэх-МУБИС” чиглэлд үйлчлэх аж. Шөнийн тээвэр үйлчилгээнд өдөртөө найман тээврийн хэрэгсэл явах бөгөөд эргэлтийн хугацаа 30-35 минут байх юм байна.

Оройн 22:00-02:00 цаг хүртэл үйлчлэх ба том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчино.

 

Х.Даваа