СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 2013.11.25

 Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр 2014-2015 онд тусламж, үйлчилгээ үзүүлэх улс, бүсийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг болон гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах

 Эрүүл мэндийн яам нь нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчдыг төрөлжсөн мэргэжлийн дараах лавлагаа тусламж, үйлчилгээ:

 • Дотор (зүрх судас, хоол боловсруулах, амьсгал, бөөр, уушиг, үе мөч, дотоод шүүрэл), эмэгтэйчүүд, мэс засал, нүд, хүүхэд, чих хамар хоолой, гэмтэл, сэтгэц, мэдрэл

 • Хөнгөвчлөх

 • Уламжлалт эмчилгээ

 • Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой эрүүл мэндийн байгууллага нь холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагаас өмнө Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн 209 тоот өрөөнд ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn хаягаар хандан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 418 дугаар тушаалаас авах боломжтой.

 Эрүүл мэндийн яам

 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

 Засгийн газрын 8 дугаар байр,

 Олимпийн гудамж-2

 Харилцах утас: 263846, 261556