УИХ-ын гишүүдийг тоог 126 болгох санал дээр намууд санал нэгджээ
2023/05/17
УИХ-ын гишүүдийг тоог 126 болгох санал дээр намууд санал нэгджээ.
Энэ үеэр УИХ дахь Монгол ардын намын дарга Д.Тогтохсүрэн “УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Өчигдөр намын бүлэг хуралдаад, намын төлөөллүүд ярилцсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ хоёр үндсэн зарчмыг барьж ажилладаг. Нэгдүгээрт, олон нийтийн санал бодлыг сонсож түүнийг тусгах асуудал байгаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллахад иргэдийн зүгээс нэгдүгээрт, холимог тогтолцоо байж болох юм гэж үзсэн. Иргэд 152 гишүүнтэй болохыг дэмжээгүй. Гэхдээ намууд ярилцаад УИХ-ын гишүүний тоог 126 болгох санал дээр нэгдсэн”гэв.
Тойргоос-76
Жагсаалтаар-50 гишүүн сонгогддог байх хувилбар дээр санал нэгдсэн.
бат · 2023/05/18
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө
хүннү · 2023/05/18
Юу 126 вэ? Та нар бидэн дундаас гаршсан хулгайч, худалч хүмүүс. Нөгөө “эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монголчуудад зориулагдсан үг. Монголын ард түмэн энэ үе үеийн их хурлыг бүрдүүлж өгсөн, бид л сонгосон. Энэ бол бидний хувь тавилан юм даа. Өмнөх 156 гэдэг нь иргэдийн уурийн янзийг үзэх гэсэн тоо юм. Тэртээ тэргүй иргэд эсэргүүцнэ тэр үед нь цөөлсөн болж 126 болгоё гэж төлвөлсөн тоо. Их хурал 126 гишүүнтэй болоод ч байдал дээрдэхгүй. Хулгай улам нэмэгдэнэ, төсөвт дарамт болно. Одоогийн 76-гаа яая гэж байхад дахин 50 нэмж л байдаг. Ёстой доромжилж байнаа.