Рок попын ертөнцийн содон өнгө болсон "Киви" хамтлагийн дуучин Ука мөрөөдлөө биелүүлсээр...Өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн этгээд хэв маяг, донж төрхийг бүрдүүлж чадсан. Тэрбээр кино урлагт хүч сорихоор шийджээ. Өмнө нь нэгэн кинонд туслах дүр бүтээж байсан.

Ука энэ удаад гол дүр бүтээсэн гэнэ. Удаан хугацаанд зорьж, мөрөөдөж байсан хүслээ биелүүлэхээр киноныхоо ажилд ханцуй шамлан ороод нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэ талаараа, Би өөрөөсөө өөр дүрд хэдэн өдөр амьдарч үзээд... Гунигтай царайгаа харах ч дургүй, бусдад харуулах ч хүсэлгүй өөдрөг байхыг чухлаа болгодог би...(энэ дүр)Бурхан минь л гэж хэлхээс өөр мэдрэмж орж ирэхгүй хэцүүхэн өдрүүд байж билээ... кино л юм даа яаая... гээд... л гэрийхнээ ... найзуудаа... өөрийгөө санаад л байж билээ... дэлгэцийн урлагаар дамжуулан бусдад санаа сэдэл, анхааруулга, гэрэл гэгээ, урам зориг өгөх дамжуулах ажил дууссан хойноо сайхан шүү... 10/6 миний хувьд их л хүлээлттэй өдрүүдийн нэг болж байна гэсэн юм.