УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны даргаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов. Тэд УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы үеэр тангаргаа өргөсөн юм.

Одоо ХЗДХ-ийн сайд биш УИХ-ын гишүүн болсон Х.Нямбаатар гишүүний албан тушаалаа өгөх ёстой. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох нөхцөл үүсэх юм.

Тангарагаа өргөсөн шинэ сайд нарыг хэрхэн ажиллахыг л харах үлдлээ. ШИнэхэн сайд нарын тангарагаа өргөхөөсөө өмнө хэвлэлд ярьсан яриаг тоймлон хүргэж байна.

Б.ДЭЛГЭРСАЙХАН: 

- Надад намын Удирдах Зөвлөлөөс үүрэг даалгавар өгсөн. Гэхдээ төрийн шийдвэр арай гараагүй байна. Ажлаа хүлээж авсны дараа өмнөх удирдлагууд нь юу хийж байсантай танилцаад хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өгнө. 

- Ер нь үнэнийг хэлэхэд хайруулын тавган дээр суучихлаа. Нам даалгавар өгснөөс хойш ялархахгүй хийнэ. 

- Түгжрэлийг зайлшгүй шийдэх ёстой. Олон жил бугшсан асуудал болохоор хотын иргэдээсээ асууж шийдвэрлэх нь зөв байх.

- Нийтийн тээврийн парк шинэчлэл үргэлжлэх нь гарцаагүй. Яг юу болсон бэ гэдгийг газар дээр очиж, нүдээр үзсэний дараа л хэрхэхээ шийднэ. Эхлээд ажилтайгаа танилцъя.

- Х.Нямбаатартай хамгийн сайн хамтарч ажиллана. 

- УИХ-ын гишүүн болоод 8 жил болж байна. 2013 оноос хойш гадна дотногүй шалгуулсан хүн. 

- Өмнөх сайдынхаа хийж байсан сайн ажлыг нь үргэлжүүлэн хийнэ. Ирээдүйг харсан том юм л харж байна. Богино хугацаанд Монголын нөхцөлд тохирсон автобус авах боломжийг судална хэмээн хэвлэлд ярьсан юм.

 Б.ЭНХБАЯР:

Албан ёсоор томилогдоогүй болохоор олон байр суурь илэрхийлэх нь зохимжгүй байх. Ерөнхий сайд өнөөдөр дуудаж уулзлаа. Гурван асуудал асуусан.

-Хүний мэдрэмжтэй байж чадах уу

-Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан. Нүүрсний сонсголыг амжилттай хийж чадах уу. Шударга ёсны тэмцэл дээр хамт зогсож чадах уу

-БЗС дээр нэр холбогдож байна. Өөрийнхөө тайлбарыг хэл гэж асуусан.

Би хариулсан. БЗС дээр тайлбар тавьсан. Өөрөө бүхий л материалыг татаад харсан байсан. 16 жилийн өмнө Хууль зүйн яаманд ажиллаж байхдаа төрийн захиалгаар суралцсан. Асуудал байхгүй. Хуулийн зөрчил ч байхгүй.

Ерөнхий сайдын зүгээс нүүрсний сонсголыг энэ жилдээ багтааж, хийх ёстой гэх чиглэл өгсөн. Ингэхдээ найз нөхөд, дарга цэрэг, хамаарал бүхий этгэнд байх эсэхээс үл хамаарч иргэдэд нээлттэй явуулахыг үүрэгдсэн.

Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргасан. Төрийн шийдвэр эцэслэгдээгүй учраас нэмэль зүйлс ярихгүй” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Би өрөө хэсэж, олон хүнтэй нөхөрлөдөггүй зантай. Өнгөрсөн хугацаанд муудалцсан хүмүүсийн тоо нэмэгдсэн. Би үүнийг хэвийн зүйл гэж бодож байна. Би нэг зүйлийг мэдэж байна. Ерөнхий сайдын хулгайчидтай хийх тэмцлийн хуулийн илд байна” хэмээн ярьсан юм.