Монголын сайхан бүсгүй-2023 наадмын хагас шигшээ шатанд 13 бүсгүй шалгарснаас Үндэсний Урлагийн Их Театрын Дуу Бүжгийн Чуулгын гоцлол бүжигчин Б.Болор Алтан эрдэнийн өргөмжлөл зүүж, "Дэлхийн мисс 2023" тэмцээнд оролцох эрх авчээ.

Тэрбээр 2018 онд Монгол Улсын Консерваторийг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн байна.