Б.Бат-Эрдэнэ: Тамирчид бид сэргээш, допинг, бэлгийн дарамтаас ангид байх ёстой
2023/10/15
Азийн наадмаас медаль хүртсэн баг тамирчдад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар хүндэтгэл үзүүлж, зарим тамирчныг шагнаж урамшууллаа.
Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ: "Олимп, тив, дэлхийн тэмцээний медальтнууд маань нийгмийн хариуцлагын хүрээнд, сайн үйлсийн төлөө хариуцлагатай байж, биеийн тамир спортын хороотой байгуулсан гэрээнийхээ дагуу сар бүр хийсэн ажлаа дүгнэдэг зарчим руу бүх тамирчид шилжиж байгаа. Нийгэмд ёсзүйн асуудал өндрөөр тавигдаж байгаа учраас биеийн тамирын салбарынхан маань энэ асуудлыг анхаарах хэрэгтэй шүү. Бүх түвшиндээ үүнийг анхаарах ёстой. Биеийн тамир, спортын салбарынхан маань нийгэмд эерэг хандлагыг түгээгээч, нөлөөллийн ажлыг өрнүүлээч гэдэг зүйлийг төр, ард түмэн хүсэж байна. Та бүхэн маань сахилга хариуцлагатай, ёсзүйтэй байгаарай гэдэг шаардлага тавьж байгаа. Тийм учраас нэн тэргүүнд холбооны тамирчдын ёсзүйн дүрмийг батлуулж, зөвлөлөө байгуулж, гэрээгээ хийх хэрэгтэй байна.
Сэргээш, допингоос бид ангид байх ёстой. Янз бүрийн хүчирхийлэл, дарамт, бэлгийн дарамт, харилцааны, ажлын байрны дарамт, дээрэлхэлт, доромжлол бүх зүйлээс ангид байх ёстой.
Ийм асуудал байгаа бол ил тод, нээлттэй бүх түвшинд нь гаргаж ажиллахгүй бол болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Биеийн тамир, спортын салбар гайхамшигтай шүү гэдэг үлгэрлэл, манлайллаа авч явбал төр, ард түмэн биднийг бүх талаар дэмжихэд бэлэн байгаа. " гэв.
Эх сурюалж: www.SONIN.mn
Зочин · 2023/10/16
ZYGAA80955877
Зочин · 2023/10/15
ANYSDN80955877
Зочин · 2023/10/15
SEXSDN80955877