Хагас коксжсон түлшний зардал төсөвт суулгаагүй бол тэтгэвэр нэмэхэд 880 тэрбумыг тусгажээ
2023/10/20
Нийслэл хотын утааг бууруулах шинэ технологи гээд Б.Чойжилсүрэн хагас коксжсон түлшийг нэвтрүүлж ирэх сараас туршина хэмээсэн. Тэгвэл уг түлшний зардал ирэх оны төсөвт тусгагдаагүй аж.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Хөрөнгө оруулалт дээр үнийн зөрүүнээс үүдэлтэй магадлал хийлгэсэн. Аудитаар баталгаажсан хөрөнгө оруулалтын ажлууд ороогүй байна. Үүнийг хэрхэн яаж ирэх жилийн төсөвт суулгах вэ. Хоёрдугаарт, Хагас коксон түлшний туршилт хийнэ гэсэн. Туршилтын ажлыг ард иргэд дээр хийдэг юм уу. Лаборатори дээр хийдэг юм уу.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Улаанбаатар хотод гэр хороололд халаалтын зориулалтаар ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшийг сайжруулах зорилгоор хагас кокс ашиглахаар туршилт хийсэн. Хагас кокс гэдэг нь үйлдвэрийн аргаар нүүрсийг шатаах үед ялгардаг хорт бодис, дэгдэмхийг ялгаж авсан бүтээгдэхүүн. Энэ бол монголчуудын нээсэн, хэрэглэх гэж байгаа технологи биш. Дэлхий нийтээрээ нүүрсэнд хагас коксжуулж боловсруулалт хийж ашиглаж байгаа. Лабораторид хагас кокс ашиглаж туршилт хийсэн. Маш сайн үр дүн гарсан. Улсын төсөвт ямар нэг байдлаар энэ ажилд тусгасан зүйл байхгүй.
Тэгвэл тэтгэвэр нэмэх төсвийг бол мартаагүй тусгажээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тэтгэвэрт зориулж 880 тэрбум төгрөг суулгажээ. УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын багц хуульд инфляцтай уялдуулж, тэтгэврийг нэмэх заалт туссан тул Засгийн газар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд ахмад настны тэтгэврийг нэмэх бодлого барьж буй юм.
Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 1-нд ахмад настны тэтгэврийг нэмсэн ч дийлэнх нь өнөөдөр 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Иймээс ирэх жил тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж буй. Одоогоор УИХ Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа. Засгийн газрын хувьд УИХ-аар ирэх оны төсвөө хэлэлцүүлэхдээ тэтгэвэрт зарцуулахаар суулгасан 880 тэрбум төгрөгөө тануулчихалгүй батлуулж чадвал уг төсөв дотроо зохицуулалт хийх юм байна.
бат · 2023/10/21
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо
Зочин · 2023/10/20
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Зочин · 2023/10/20
ANYSDNAA80955877
Зочин · 2023/10/20
Норовын Алтанхуяг ерөнхий сайд байхдаа 2014 ганцхан удаа л 25000 төгрөг нэмчихээд одоо та нарт өгч боллоо. Амьдарч чадахгүй бол үхэцгээ гэсэн юм бараг л хэлээ биз дээ. Муу новш Чалкогийнхантай хуйвалдаж нүүрсний үнэ унагаж хагартлаа идээ биз дээ.
Зочин · 2023/10/20
Ардчилсан намынхан бол өөрсдөө хулгайлж идэхээ урьтал болгодог. Харин эд нар нь ард түмэндээ л өгөөд байх шиг. Сайханбилэг хулгайч хулгайгаар Америкт амьдрахдаа хэдэн коксжих нүүрсний үйлдвэр барих мөнгө Монголоос хулгайлж, Оюу толгойгийн гадаад эздээс хэдэн зуун сая доллар авилгал болгож авсан бол. Энийг яагаад ярихгүй одоо төр барьж буй Монголын ард түмний олонхи сонгосон хүмүүс рүү дандаа дайрч ард түмний сонголт руу цаг үргэлж нулимж байдаг хулгайчуудыг олж дүүжлэх хэрэгтэй.
Зочин · 2023/10/20
XUSNEER TAICHN80955877
Зочин · 2023/10/20
S AWN80955877 XALYYTSTL SEXSYG
Зочин · 2023/10/20
Эхлээд гадуурхан ялгагдсан улны тэтгэвэр 550 мянгаа нэмэх хэрэгтэй Дараа нь тэтгэвэр нэмэхээ ярих нь шудрага