Эдийн засаг 4.8 хувиар өсөж, өндөг 100, талх 270 төгрөгөөр нэмэгджээ
2023/10/23
Монгол улсын эдийн засаг 4,8 хувиар өсжээ. Энэ талаар, Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ "Авлигатай хийх тэмцэл эрчимжсэнээр эдийн засгийн үзүүлэлтүүд өдөр өдрөөр сайжирсаар байна. 2021 оны төсвийн жил цар тахлыг даван туулахад илүүтэй чиглэгдсэн билээ. Тухайн үед эдийн засгийн өсөлт -4.7 хувь болон агшиж, улсын төсөв 20 гаруй хувиар тасарч, 1992 оноос хойш тулгарсан эдийн засгийн хүндхэн сорилттой та бид хамтдаа тулсан. Тус төсвийн жил вакцинжуулалтыг татан авчрах, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг бүхэлд нь шинэчлэхэд улсын төсвийн бодлого бүхэлдээ чиглэгдсэн билээ. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь олон улсын дунджаас тав дахин бага байж, бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад 1.5 жилийн өмнө эдийн засгаа нээж чадсан нь 2021 оны төсвийн жил тавьсан зорилтдоо хүрсэн гэж дүгнэж болох юм.
Эдийн засгийг тогтворжуулах “Шинэ сэргэлийн бодлого”-ыг хэрэгжүүлж, боомтын хүчин чадлыг өргөтгөж, бүхнийг экспортод гэсэн уриатайгаар ажиллаж, төсвийн хэмнэлтийн хуулийг эрчимжүүлж ажилласны үр дүнд эдийн засаг 4.8 хувиар өсөж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, гүний уурхай ашиглалтад орж, шинэ 4 төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажил эхлэсэн. 2023 оны төсвийн жил Монгол Улс олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар эерэг гарлаа" гэв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй гарсан юм. Цөцгийн тос (8,127₮) Элсэн чихэр (5,192₮) Өндөг, ОХУ (583₮) Аи-92, 93 (2,390₮) болж өсжээ. Жишээ нь өндөг гурван сарын өмнө 500 төгрөг байсан бол өнөөдөр зарим зах худалдааны төвд 600 төгрөг болжээ. Харин жижиглэнгийн хүнсний дэлгүүрт иргэдийн гарт очиход 650-700 төгрөг болж өсч байна.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Атар талх Оргил худалдааны төвд хамгийн өндөр үнээр буюу 2530 төгрөгөөр зарагдаж байна. Одоогоос 6 сарын өмнө 2130 төгрөгөөр зах, худалдааны төвд зарагдаж байсан бол өнөөдөр 2400 төгрөгөөр иргэд авч буй юм. 6 сарын дотор 270 төгрөгөөр үнэ нь өсөж явна.
Үүнээс харахад, эрх баригчдын өссөн гэх эдийн засгийн үзүүлэлт иргэдэд нөлөөгөө үзүүлэхгүй байгаагийн тод жишээ. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөхтэй зэрэгцээд иргэдийн олох орлого өсөж, халаас зузаарах ёстой гэсэн үг. Гэтэл энэ нь жирийн иргэдэд нөлөөлөхгүй байгаа юм.
Эрх баригчид 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөөд буйгаа хэлсэн билээ.
Зочин · 2023/10/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/23
S XUSNR SHAALGI80955877
Зочин · 2023/10/23
Бидний хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол хийж байгаа бүтээгхүүний үнэнийг нэмэх чухам яаж ашигтай байх талаар боддогүй
бат · 2023/10/23
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо
Зочин · 2023/10/23
SEKSDN80955877