НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлнэ
2023/10/23
НӨАТ-ын 2023 оны гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг аравдугаар сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.
Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх эрхтэй байдаг. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд авч байв.
Энэ хугацаанд 34,104 иргэн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ.
НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг билээ.
Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгох журамтай байна.