Х.Нямбаатар: Урт цагааны барилгыг нураагаад ногоон байгууламж болгох уу, худалдааны төв барих уу гэдэгт иргэд саналаа өгнө үү
2023/11/03
Хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "1960-1962 оны хооронд баригдсан 8,000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо. Уг барилга нь нийслэлийн өмч, хятадууд барьсан юм билээ.
Иргэд ulaanbaatar.mn сайтын Санал асуулга хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй.
Санал асуулгыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд явуулна.
Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй, шүүх дээр маргаан үүсгэсэн байдалтай байгаа.
Уг байранд алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах асуудал байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.
Урт цагааны байрыг түрээслэгчдийг аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг аль эрт өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээн ярилаа.
Oyunbold · 2023/11/03
Tsetserlegt hureelen
Зочин · 2023/11/03
ANYSDN80855877 ZYGAATSTAL
Зочин · 2023/11/03
Ахуйн үйлчилгээг байлгах хргтэй.Соёлын блон худалдааны ч хэсгүүдтэй. Хуучин өнгө төрхийг доод хэсэгт нь дуурайлгаад
Зочин · 2023/11/03
DYYDLGN MERGJLN SEXSYGEER80955877
Зочин · 2023/11/03
ANYSDN80955877 XUSNEER SEXSDN
зочин · 2023/11/03
ОГООН БАЙГУУЛЖ БОЛГОЁ ТОМ УСАН ОРГИЛУУРТАЙ ГАЦУУР МОДТОЙ
зочин · 2023/11/03
ОГООН БАЙГУУЛЖ БОЛГОЁ ТОМ УСАН ОРГИЛУУРТАЙ ГАЦУУР МОДТОЙ
зочин · 2023/11/03
НОГООН БАЙГУУЛЖ БОЛГОЁ ТОМ УСАН ОРГИЛУУРТАЙ ГАЦУУР МОДТОЙ
зочин · 2023/11/03
НОГООН БАЙГУУЛЖ БОЛГОЁ ТОМ УСАН ОРГТЛУУРТАЙ ГАЦУУР МОДТОЙ