“Цалин мөнгөн тэнгэртээ Цасан угалз наадуулсан Цагаан торгон өмсгөлдөө Цацаг чимгээ сагсуулсан” хэмээн Ардын жүжигчин Б.Зангадын дуулж, амьлуулсан “Сүлд модны дуу”-г сонсоогүй хүн ховор байх. Хожим нь бүх оддын хамтран дуулсан “Шинэ жилийн вальс” энэ уран бүтээл шиг дуу төрөөгүй их удсан билээ.

Тэгвэл энэ цаг үедээ алдар цуугаа мандуулан яваа идэр сайхан уран бүтээлчдийн хамтарсан нэгэн шинэ жилийн дуу мэндэлснийг дуулгахад таатай байна. Шинэ жилийн баяр бүхэнд дуулагдаж цаашдаа олон зуун жил ард түмний аманд аялагдах дуу болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

“Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй ийм гэгээлэг сайхан дуу олон олон жил амнаас ам дамжин дуулагдаасай... Хаана ч, хэзээ ч сонссон өнөөдрийг хүртэл хичээж ирсэн өөрөөрөө бахархаж, сайн сайхан руу тэмүүлэх ирээдүйнхээ тухай бодож, өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрмөөр шинэ жилийн энэхүү дууг зохиох санаачилгыг BRAND MEDIA GROUP-ээс гаргаж продюсерээр нь ажилласан бөгөөд дууны шүлэгийг С.Цэрэндаваа (Danka), Аяыг Б.Мөнхзаяа (Андууд хамтлаг) хөгжмийн найруулгыг Э.Үүрийнцолмон (Андууд хамтлаг) хийжээ. Энэ хүү дуу Монголынхоо ард түмэнд барьсан шинэ жилийн баярын хамгийн сайхан бэлэг болж чадлаа. Сэтгэл догдлон хүлээдэг хамгийн сайхан баяр шинэ жилдээ бэлдэцгээе.