Б.Жавхлан: Соёлын салбарт 153.7 тэрбум төгрөгөөр 44 төслийг хэрэгжүүлнэ
2023/11/15
Сангийн сайд 2024 оны төсвийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Сайд Б.Жавхлан "Өнгөрсөн долоо хоногт 2024 оны улсын төсөв УИХ-аар батлагдлаа. Төрийн худалдан авах үйл ажиллагааны хуулийн дагуу тендерүүд зарлагдаад ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна.
Ирэх онд 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл, арга хэмжээ эхэлнэ. Аймаг, сумын төсвийн ерөнхийлөн захирагч нар, төрийн худалдан авах газар, яамдаар дамжигдаж 692 тендер зарлагдана.
Эдгээрээс зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн 80 төсөл, боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн 173, соёлын салбарт 153.7 тэрбум төгрөгийн 44, барилга, хот байгуулалтын салбарт 423.9 тэрбумын 59, эрчим хүчний салбарт 202.3 тэрбумын 35, эрүүл мэндийн салбарт 398.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 78 төсөл, арга хэмжээ тус тус байна.
Ирэх жил хөгжил рүү чиглэсэн, баялаг бүтээгчдийг дэмжсэн, орон нутагт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ" хэмээн танилцууллаа.
Зочин · 2023/11/15
S XN80955877DYRAAR