Дөрөв хоногт шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан Ж.Ганбаатар сайдыг огцруулах шаардлагыг АН тавив
2023/12/14
Улсын Их Хурал(УИХ) дахь Ардчилсан Нам(АН)-ын бүлгээс өнөөдөр шатахууны хомсдол, өвөлжилтийн нөхцөл байдал болон цахилгаан эрчим хүчний асуудлаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "АН Даваа гарагт болсон бүлгийн хурлаараа Ж.Ганбаатар сайдыг огцруулах асуудлыг ярьсан. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан боловч өнөөдрийг хүртэл хэвийн болсонгүй.
Шатахууны асуудал дээр салбар хариуцсан сайдын буруу мэдээллээс болж маш их хохирлыг иргэд амслаа. Намаржаанаас өвөлжөө рүүгээ шилждэг цаг үед түлшний хомсдолоос болоод өвөлжөөндөө бууж чадалгүй шуурганд төөрсөн, хүний амь эрстсэн тохиолдлууд бий.
Мөн түлшний хомсдлоос болоод уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт тасалдах аюул тулгарч байна. Уг нь иргэддээ үнэнийг хэлж, зөв зохион байгуулсан бол байдал иймдээ тулахгүй байсан.
Товчоогоор гарах машинуудыг шатахуунтай эсэхийг нь хянах хүртлээ ядуурсан төрийн бодлого явуулж байгаа учраас энэ хүнийг яаралтай огцруулах шаардлагыг АН-ын бүлгээс тавьж, Ерөнхий сайдад өглөө" хэмээв.
DR. ADITYA · 2023/12/14
МАН-ын 60 тэрбум. · 2023/12/14
МАН Монголын өмнөд нитгийг тэр чигээр шахуу хятад иргэдэд эзэмшүүлээд байгаа. МАН удьд нь хятад иргэдийг оруулна гэж дайраад ард түмний эсэргүүцэлтэй тулсан. МАН Монгол улсыг тэр чигт нь Хятадад нууцаар зарчихсан байж мэдэх юм байна.
МАН-ын 60 тэрбум. · 2023/12/14
Данх намынхаа баячуудад сайдын албан тушаал зарсан. Мөнгийг нь аваад идчихсэн Данх сайдуудаа өөрчилж чадахгүй..
Зочин · 2023/12/14
hovdiin gajig gomo psda
Зочин · 2023/12/14
Бүү тэнэгт та нарын наад УЛС ТӨР чинь дэндлээ өөрсдийгөө л хичээ ая эвээ бод юун том юм горьдчихсон юм
Эмээ · 2023/12/14
АН байгаа юм байна, огцор гэдэг үндсэн ажлаа эхэлсэн бололтой
Бат · 2023/12/14
Энэ тэнгүүдээр өөрсдөөр нь сайд тавьчин тэгээд харяа энэ хомсдол гуйх гэдэг гутамшиг гуйлгах гэж гайхамшигийн л тод илрэл оросод шалтгаан гараад өгөхгүй бензинээр бүү улс төр хий