БНСУ-ын Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалт буюу "1st World CEO Summit Awards 2023"-ыг  энэ сарын 12-ны өдөр Сөүлийн Жунгу хотын Шилла зочид буудалд амжилттай зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээ нь бүтээлч инновацийг манлайлж, улс орны болон дэлхийн нийгмийн тогтвортой хөгжилд асар их хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгчид, удирдагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулах зорилготой аж.  Арга хэмжээний шагналын төрөл нь бодлогын инновацийн гүйцэтгэх захирлын ангилал, гадаад хамтын ажиллагааны гүйцэтгэх захирлын ангилал, корпорацийн инновацийн гүйцэтгэх захирлын ангилал гэсэн гурван төрлөөр шилдгүүдийг шалгаруулсан байна.

Ийнхүү бодлогын инновацийн гүйцэтгэх захирал ангилалд Үндэсний Ассамблейн дэд дарга Жон Ү Тэк, Сөүл хотын Тусгай захирагч О Сэ Хун, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Вон Хи Рён, Шадар сайд, Шинжлэх ухаан, технологийн сайд асан О Мён, Үндэсний ассамблейн гишүүн асан На Кён Вон, Сунчон хотын дарга Но Кван Гю, Хо Ши Мин хотын Ардын хорооны дарга, хотын дарга Фан Ван Май болон АН-ын дарга Лу.Гантөмөр нар шалгарчээ.

 

Мөн Гадаад дахь хамтын ажиллагааны гүйцэтгэх захирал төрөлд Парисын Хатан хааны нэрэмжит загвар зохион бүтээгч, Гүйцэтгэх захирал Нгуен Куин Нху, Бээжингийн залуучуудын олон улсын соёл, урлагийн холбооны ерөнхийлөгч Ван Жи, Монголын Олон нийтийн дипломат ажиллагаа, соёлын хамтын ажиллагааны газрын дарга Д.Булган нар шалгарсан байна.