Эрх баригч нам жирийн гишүүнээ байраар шагнана гээд цахим орчинд цацагдаж байсан. Системийн авлига хомсдолын социализмаар илэрч байна
2023/12/18
УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс өнөөдөр/2023.12.18/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.
АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Цаг агаар, эрчим хүч, бензин шатахуун, нийслэлтэй холбоотой хязгаарлалт зэрэг асуудалд байр сууриа илэрхийлье.
Монгол Улс сүүлийн жилүүдэд эрх баригчдын бодлогын үр дүнд бүхий л салбарт хомсдолын социалист системд морилж байна.
Бүх салбарт төр оролцдог болоод эхлэхээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсдэг.
Эрх баригчдын зүгээс явуулж байгаа арга хэмжээ бодлогууд гоёор хэлбэл хачирхалтай. Өглөө нь эрчим хүч тасарна гэснээ орой нь тасрахгүй болчихлоо гэдэг. Бензин шатахуун тасрах чимээгээр хангалттай байгаа гэдэг, нэг сайд нь татвар нэмнэ гэхэд нөгөө нь нэмэхгүй гээд нэгдмэл бодлого алга.
УИХ-ын дарга нь индэр дээрээс үл үзэгдэх далд хүчний тухай яриад иргэдээрээ таавар таалгаад сууж байна.
Хотын дарга нь 12 цагийн дараа дүрэм журмыг өөрчилж тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийнэ, сургууль хичээллүүлнэ, хичээллүүлэхгүй гэх юм.
Долоо болон сарын дараах асуудлыг төлөвлөмөөр байдаг. Монголын хөдөө аж ахуйд зарчмын шинэчлэл хийгдсэнгүй.
Эрх баригч нам бизнесийн байгууллага уу. Гишүүдээ хоёр өрөө байраар шагнана гээд олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан. Системийн авлига хомсдолын социализмаар илэрч гарч байна гэж үзэж байна" хэмээн ярилаа.
Зочин · 2023/12/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh