2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 26-нд болно
2023/12/21
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр болсон хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд, гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн. Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг уртасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлсэн.
Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу Пүрэв гарагт эхлээд Даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэлжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан.
Зургаадугаар сарын 26-ны Лхагва гараг гэж тооцсоны учир нь Баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.
Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Тийм учраас саналаа хэрхэн өгөх арга, зөвлөмжүүдийг өгөх ажлыг сайн зохион байгуулна гэж СЕХ-ны дарга нэмж хариулаад, санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болсон хэмээсэн. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллуулна гэж тооцож байгаа гэлээ.
Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
Зочин · 2023/12/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/21
S XN80955877