“Хүчит шонхор” захад ууц 240-600 мянган төгрөгийн ханштай байна
2024/01/11
Сар шинийн баярын болоход сарын хугацаа үлджээ. Цагаан сарын ширээний хамгийн хүндэт зоог бол яах аргагүй хонины ууц. Тиймээс бид нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захад хонины ууц ямар үнэ болон гурилны үнийн талаар сурвалжиллаа.
“Хүчит шонхор” захад хөл хөдөлгөөн бага байлаа. Ченжууд цагаан сарын ууцаа борлуулахаар машинаа эгнүүлэн зогсжээ.
Тэнд ууцны мах 24кг 240-260 мянган төгрөг. 28,9 кг 350 мянган төгрөгөөр худалдаалж байв.
Ууц борлуулж буй ченж ” Иргэдийн худалдан авалт бага байна. Цагаан сарын бэлтгэл ажил эхлээгүй байгаа тул ууц, өвчүү авах иргэд бага л байна. Ууцны чанараас шалтгаалж үнэ нь өөр өөр байгаа. Ууц килограмм нь 7000 төгрөг. Харин 24кг 240-260 мянган төгрөг байгаа. Дээд ханш нь 600 мянган төгрөгөөр борлуулж байна” хэмээн ярилаа.
Сүүлийн гурван сар “Улаанбаатар гурил” тасарсан гэв
Харин буузны гол орц болох гурилын үнэ хэд байгааг “Хүчит шонхор зах”-ын худалдагчаас тодрууллаа.
Алтан тариа дээд гурил: 25 кг 52000-65000 төгрөг
Өег дээд гурил: 25 кг 52000-65000 төгрөг
Дорнод Буузны гурил: 10 кг 38000-40000 төгрөг
25 кг 80.000 төгрөг
Хурх дээд гурил : 25 кг 85000 төгрөг байна.
Харин дотооддоо үйлдвэрлэл явуулдаг “Улаанбаатар гурил” хэд хэдэн лангуун дээр харагдсангүй.
Энэ талаар “Хүчит шонхор зах“-ын борлуулагч “Сүүлийн гурван сарын турш “Улаанбаатар гурил” тасарсан. Үйлдвэрээсээ ханган нийлүүлэлт хийгдэхгүй байгаа. Нэг киллограммаар ч олдлохгүй байна” гэлээ.
Харин иргэд “Улаанбаатар” дээд гурил болон “Хурх” гурилыг илүү авах сонирхолтой байгаагаа хэлж байв.
Г.НОМУУН
Саранчулуун · 2024/01/12
Махны ченжүүд энэ цагаан сараар цөм хийнэ дээ гэцэн л хуцаад зогсож байгаа даа. Чи ганцаараа цөм хийж баяждаггүй юм. Чи надад махаа өндөр үнээр зарсан бол Чиний махыг өндөр үнээр авсан гурилын наймаачин гурилаа бас өндөр үнээр чамд эргээд зардаг юм. Яагаад гэвэл мах авсан үнийн зөрүүгээ өөрийнхөө худалдаж байгаа үнэндээ шингээж байгаа юм. Даавууны худалдаачин мөн адил мах өндөр үнээр авсан бол метрийн даавуундаа нөгөө үнээ шингээгээд нэмээд худалдана. Тийм болохоор Эдийн засаг гэдэг хоорондоо холбоотой байдаг зүйл. Үнийн инфляци ингэж нэмэгддэг гэдгийг "эх оронч" Монголчууд минь ухаар. Эдийн засаг ганц улс төрөөс хамааралтай биш биднээс эх оронч сэтгэл дутсан шуналтнуудаас хамаардаг шүү
Зочин · 2024/01/11
Ууц тавихаа боличих сайхан идэх мах байхад болно