S Outlet худалдааны төвийн гадна журмын дагуу хийн буу ашигласан гэв
2024/01/22
S 'Outlets- агуулах чөлөөлөх болж ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүссэн тул Цагдаа буун дуу гаргаж тараалаа гэх бичлэг цахим орчинд цацагдсан билээ.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо S Outlet худалдааны төвөөс агуулах чөлөөлөх зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан үйл ажиллагаа болсон бөгөөд нэг дор хэт их иргэд ихээр цугларсан байсан.
Ингээд цугларч бөөнөөрөө дайрах, эмх замбараагүй байдал үүсэх, энэ асуудлыг тухайн аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт жчирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан байсан.
Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй, асуудлыг зохицуулж чадсан байна. Энэ нь хууль журамдаа нийцэж байгаа ийм нөхцөл байдалд авч болох арга хэмжээ, тухайн үед үүнээс өөрөөр хүмүүсийн анхаарлыг татаж намжаах боломжгүй үед байжээ. Хий буу нь хууль, журамд зааснаар биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг нь юм аа" гэсэн хариултыг өглөө.