Сонгуулийн жил эхэлснээс хойш элдэв бэлэг сэлт, эд зүйл тараахыг хориглодог билээ. Тэгвэл тухайн нэр дэвшигч бэлэн мөнгө тараасан гэдгийг баримтаар баталгаажуулж өгсөн мөнгөнийх нь хэмжээг 20 дахин нэмэгдүүлж урамшуулал авах боломжтой аж.

Үүнийг  Сонгуулийн тухай хуульд заасан байна.

 71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх

71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс Санал авах өдрийг дуусталх хугацаанд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг