Түлэнхийн төв дээр 14 иргэн хүргэгдэн ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
2024/01/24
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн газ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин дэлбэрсэн ослын дараа түлэнхийн төвд хүргэгдсэн өвчтөнүүдийн талаар тус эмнэлгийн хэвлэл мэдээллийн ажилтан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэн ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Түлэгдсэн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байна. Эмч, мэргэжилтнүүд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Галын дуудлага ирснээс хойш эмч, ажилтнууд гэрээсээ дуудагдаж ирсэн. Иргэд яаралтай тусламжийн машин болон хувийн унаагаар эмнэлэгт ирсэн. Шарх цэвэрлэгээ болон мэс засал хийж байгаа учраас ар гэрийнхэнд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. 19-50 гаруй насны иргэд ирсэн” гэлээ.