Өнгөрсөн шөнө байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдсөний улмаас хүчтэй дэлбэрэлт үүссэн. 

Үүний улмаас агаарт ямар өөрчлөлт орсныг тогтоохоор Үндэсний аврах бригадын Химийн бүлэг ажилласан байна. Тодруулбал "Дэлбэрсэн тээврийн хэрэгслийн ёмкость орчим, мөн орчны агаарын хэмжилт хийхэд газ буюу хий илрээгүй, "0" үзүүлэлттэй байгаа" гэх мэдээллийг өнөөдөр өглөө Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өгсөн юм.