Хязгаарлалт хийсэн замын зорчих хэсгийг үе шаттай нээнэ
2024/01/24
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн ослын улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан.
Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлөх, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байна" хэмээн ОБЕГ-аас. мэдээллээ.
Ослын улмаас
- Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл
- Е-Мартын худалдааны төв чиглэл
- Баянмонгол хороолол чиглэл
- Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж, түр хугацаагаар хаагаад байгаа юм.