А.Өнөржаргал: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа иргэдэд сэтгэц болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2024/01/24
Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингаравын уулзар орчим гарсан ослын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.01.24/ мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.ӨНӨРЖАРГАЛ: Осол болсон 207-р байранд 56 айл бүртгэлтэй 178 хүн амьдардаг гэсэн мэдээлэл байна. Эмнэлэгт ирсэн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ, эрчимт, антибиотик, шингэн нөхөх эмчилгээнүүд хийгдээд явж байна. Ийм ослын үед хүмүүс айсан, цочирдсон байдаг учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс эмч нар томилж, ажиллуулж байна.
Мөн нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд хүний нөөц, эм тарианы нөөц бүрэн хангагдсан эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа иргэдэд сэтгэц болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ийм осол гэмтэл гарахад эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээллээ солилцоод чиглэл өгөөд ажиллаж байна.
Ийм тохиолдолд аль болох битүү байранд байхгүй байх, сандрахгүй, тайван байж тухайн газраас холдох арга хэмжээг авах хэрэгтэй. Дотор муухайрах, хордлогын шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлгийн байгууллагад хандах ёстой. Тухайн осол болсон газар эрүүл мэндийн салбарын хяналтын байцаагч, хот тохижилт зэрэг бүх холбогдох албаныхан хөлдсөн газыг арилгаж, цэвэрлэхээр арга хэмжээ авч ажиллаж байна.