Тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1-нээс хуучин зохицуулалтаараа замын хөдөлгөөнд оролцоно
2024/01/26
Нийслэлд 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр Хотын даргын захирамжид тусгажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг сунгах асуудал одоогоор яригдаагүй байна. Тэгэхээр тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1-н буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагаас өмнөх/хуучин/ зохицуулалтаараа замын хөдөлгөөнд оролцох нь.
Хуучин хуваарь:
- 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилдэг билээ.
Зочин · 2024/01/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/26
За өнгөрлөө дөө зам дээр машиндаа хонох бэлтгэлээ хангаж бас машин дотроо жорлон юмуу тампарс бэлдэх хэрэгтэй болохнээ