133-р сургууль долоо хоног цахимаар хичээллэнэ
2024/01/27
LPG газ дэлбэрсэн ослын улмаас 14 хоногийн турш тухайн осол болсон газраар явах нь эрүүл мэндэд аюултай гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон Глобал Олон улсын дунд сургууль байрладаг.
Тэгвэл 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьжээ. Газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургуулийг ирэх долоо хоногоос эхлэн долоо хоног цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан гэдгийг 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэн мэдээллээ.