Т.Баярхүү: Таамаглалын шинжтэй мэдээлэл их түгээж байна, нас барсан иргэдийн тоог дарах ямар ч боломжгүй
2024/01/27
УОК, НОК-оос үүсээд буй цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Галд өртсөн 90 гаруй хувийн түлэгдэлттэй 19 настай залуу урд шөнө амиа алдлаа.
галд өртөж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэд 90-98 хувийн түлэгдэлтэй байна. Нэг хүний биеийн байдал туулийн хүнд, дөрвөн хүний биеийн байдал маш хүнд, найман хүний биеийн байдал хүндэвтэр оноштой байна. Тэдэнд цаг алдалгүй туламж, үйлчилгээг эрчимтэй хийж байгаа.
Түймэрт өртөж, орон сууцаа алдсан иргэд БЗД дэх хоёр зочид буудалд байрлаж байна. Байрыг нь засварлаж дуустал буу аравдугаар сарыг дуустал түрээсийн зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахаар тогтсон. Иргэд хүүхдийн сургууль цэцэрлэг, амьдралын хэв маягтай тохирсон байдлаар сонговол түүнийг нь түрээслүүлнэ гэсэн.
Зарим иргэд түрээслэх байраа олсон гэдэг мэдээлэл өгсөн. Уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, холбоотой байгаа. Түймэрт өртсөн байр, байшингийн хохирлын хэмжээг тооцох ажил үргэлжилж байна.
Түймэрт 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Хэргийн газрын үзлэгээр 29 авто машин бүрэн шатаж, ашиглах боломжгүй болсон. Дээрээс нь цонх нь хагарсан, хайрагдсан машин үлдэж байна.
Тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэх ажил стандартын дагуу байгаа эсэх, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах баг томилогдсон. Мөн хийн, шатахууны станцууд хот байгуулалтад нийцэж байгаа эсэхийг шалгаж байна.
Галд өртсөн байрны албан ёсны дүгнэлтийг удахгүй БХБЯ-наас танилцуулна.
УБЦТС-аас цахилгааны засварт шаардлагатай тооцооллыг гаргасан. Цэвэр усны шугамд гарсан гэмтлийг Ус, суваг удирдах газраас янзалж дууссан.
ОБЕГ-ын дэргэдэх үндэсний аврах бригадын химийн тандалтын бүлэг тус өдрийн 4.30, 09.00 цагуудад хэмжилт хийсэн. Ингэхэд тухайн бүсэд ямар нэгэн газ илрээгүй. Мөн нэмэлт шинжилгээг агаарын чанарын газраас шалгаж байна. Холбогдох хэмжилтүүдээр агаарт ямар нэгэн химийн хорт бодис стандартаас давсан дүгнэлт гараагүй. Зарим дээжүүдийг лабораторид хүргэсэн.
Дэлбэрэлтийн ойр орчим дахь сургууль цэцэрлэгийг долоо хоног цахимаар хичээллүүлэх болсон.
Нас барсан иргэдийн тоог дарах ямар ч боломж байхгүй. Галын бүсэд гурван алба хаагч нас барсан, урд шөнө 90 хувийн түлэгдэлтэй иргэн нас барсан. Цахим хэрэгслүүдэд 20 30 хүн нас барсан гэдэг нь худал. Ийм хурц нөхцөлд нас барсан хүний тоог дарах боломжгүй.
Зочин · 2024/01/27
44DSH SEKSYG XNAGCH ERD80955877
Зочин · 2024/01/27
S XN80955877