БШУ сайд Л.Энх-Амгалан: Улсын комисс нэрээр авилгал авдаг нь хариуцлагаа үүрээд яв, ажлыг нь дуусгах үүргийг би өөр дээрээ авч ажиллана
2024/01/28
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй.
Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээллийн дагуу ХЭҮК-оос шалгалт хийхэд тус сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор БШУ сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа тус сургуулийн барилгын талаар “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг Есүй орд ХХК барихаар 11 жилийн өмнө ажил нь эхлээд өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн удаан баригдсан ч дуусаагүй барилгын ажлаар хар толбо болж үлдэнэ.
Хөвсгөл аймгийн барилга, хот байгуулалтын газар, улсын комисст багтдаг эрх бүхий, нэр бүхий хүмүүс хуйвалдаж, гарын үсэг зурж улсын комисст хүлээж аваад, тус компанид 100 хувь мөнгийг нь олгочихсон байдаг. Дуусаагүй барилгыг 100 хувь дууссан гэж олон хүн нийлж гарын үсэг зурна гэж байх уу. Энэ бол цэвэр албан тушаал, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг мөн. Хуулийн байгууллагын дүгнэлт гарч байж улсын комисст хүлээж авсан хууль бус акт цуцлагдаж байж дараагийн шийдвэр гардаг хуультай. Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр очиж ажиллахдаа хуулийн байгууллагын дүгнэлт гарангуут тус компанийн эрхийг цуцалж, хар жагсаалтад оруулна гэдгээ хэлсэн. Ажлыг өөр компанид шилжүүлж, богино хугацаанд 100 хувь гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдгийг сайдын хувьд хариуцлагатай хэлье.
Улаан-Уул сумаас гадна Ренчинлхүмбэ суманд яг адилхан ийм нөхцөл байдал үүссэн. Улсын комисс нэрээр авилгал авдаг нь хариуцлагаа үүрээд яв, ажлыг нь дуусгах үүргийг би өөр дээрээ авч ажиллана. Баянзүрх сумын сургууль ашиглалтад орсон. 2024 онд Цагааннуур суманд дотуур байр бүхий шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумдад шинэ сургууль, шинэ цэцэрлэгүүд баригдана” гэж бичжээ.
Зочин · 2024/01/28
Учрыг нь сайн ол. Хаа хаанаа байгаа.
Зочин · 2024/01/28
S XN GAL XALYYN80955877
Зочин · 2024/01/28
TACHAANGUI UILCHLI NAADGCH80955877
Зочин · 2024/01/28
SEXSDI80955877
Зочин · 2024/01/28
Золбин ардчиллын гайгаар тендер гэж хогийн юм гарч ирж хамаг зүйлийг хууль бус болгосон.Золбин ардчиллыг яаралтай устга. Амар амгалан хариуцлагатай байдал тогтож,ард түмэн амар тайван амьдарна.