Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан этгээдэд 5 жил 4 сарын хорих ял оноожээ
2024/01/29
Шүүгдэгч Щ.Ф… нь 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Е…. аймгийн П…. сумын Ф…. багийн нутаг дэвсгэр “Бор өндөр толгой” гэх газар хаваржиж байсан хохирогч К…гийн гэрт түүнтэй маргалдаж улмаар түүний дагз болон далны баруун доод хэсэг, баруун мөрний хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Прокуророос яллагдагч Щ.Ф -ийг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах“ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Щ.Ф нь хүнийг санаатай хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирчээ.
Зэвсэг гэсэн ойлголтод хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан байна.
Шүүх Щ.Ф -г “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийг байдал, хохирлоо нөхөн төлснийг харгалзан түүнд 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Зочин · 2024/01/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/29
SXN S DYYDLR80955877
Зочин · 2024/01/29
S XALYYTSTL80955877ERD