Онцгой байдлын алба хаагчид өдөр бүр "улаан гараараа галтай тэмцэж" явна
2024/01/30
Газ ачсан автомашин дэлбэрч гал гарсны улмаас нийгэм даяараа цочирдон гашуудав. Энэ үеэр Онцгой байдлын албаны гурван аврагч амиа алдсан. Мөн шинэ он гарахын өмнөхөн цэл залуухан аврагч орон сууцанд гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа угаартан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Бид тухайн үед нийтээрээ халаглан гашуудсанаас "хэн нь ч сонор сэрэмжтэй байж гал алдахгүй байхыг" сануулж, сэрэмжлүүлээгүй. Нөгөөтэйгүүр, орчин үеийн гал унтраах тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлгүй улмаас сайхан залуусаа энхийн цагт алдаж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Энэ тохиолдол гараад удаагүй байхад Дорнод аймгийн Хэрлэн суманд 14 айлын нийтийн байр бүрэн шатаж байсныг аврах ангийнхан унтраажээ. Энэ үеэр онцгой байдлын алба хаагч угаартаж эмнэлгийн тусламж авсан юм. Онцгой байдлын алба хаагч нар өдөр бүр улаан гараараар галтай тэмцэж явсан. Өдгөө ч тэмцсээр явна.
Үүнтэй холбоотой тоо баримт сөхвөл, Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.22-28/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртжээ.
Нийт дуудлагын 71 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Мөн өнгөрсөн шөнө буюу ганцхан өдрийн дотор ОБЕГ-т ирсэн гал, түймрийн 5 дуудлага иржээ. Уг таван дуудлагын дөрөв нь байшин, гэр шатаж буй дуудлага эзэлж байна. Тухайлбал, Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороонд иргэн С-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 4х8 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хэсэг шатаж байсныг унтраажээ.
Өдөр бүр гэр, байшин, гэр, хог, машин шатах дуудлага тасралтгүй ирдэг байна.
Зочин · 2024/01/30
Тэр гал түймэр тавиад байгаа хөдөөнөөс хотод хууль бусаар шилжиж ирсэн золбин пиздануудаа ирсэн аймаг сум руу нь хөөж зайлуул л даа. Тэгвэл гал сөнөөгчид хохирохгүй шүү дээ. Үхэж далд орсон ардчиллын гайгаар Улаанбаатар хот тамын орон болж байна. Ил задгай бие зассан, шүлс нусаа хаясан хөдөөний золбингуудыг хотоос хүчээр хөөж зайлуулах хэрэгтэй байна.
Зочин · 2024/01/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/30
S XALYYTSTL SDARTLA80955877